Ирээдүйн жишгийг өнөөдөрт Эгүлэн Системс
Монгол оюун. Дэлхийн жишиг
Үүлэн технологид суурилсан програм хангамж хөгжүүлэгч мэдээлэл технологийн компани
Эгүлэн Системс нь Монголын мэдээллийн технологийн бүтээлч, чадварлаг хөгжүүлэгчдийн бүтээсэн дэлхийн жишигт нийцсэн програм хангамжийн шийдлүүдийг дэлхийн зах зээлд гаргах анхдагч компаниудын нэг болох зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.
Бидний зорилго
Бизнесийн жижиг, том гэлтгүй бүх үйл ажиллагаанд тохируулан ашиглах боломжтой, бизнесийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, хурдасгах үүлэн технологид суурилсан програм хангамж хөгжүүлэх.
Бидний алсын хараа
Бидний алсын хараа бол АНУ зэрэг тэргүүлэх зах зээлд нэвтэрч, Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн бүтээсэн үүлэн технологид суурилсан мэдээлэл технологийн компаниудын хувьслыг хурдасгах явдал юм.
Монгол
Старт-Ап
Америкт
Төлөвлөгөөний дагуу бид АНУ-ын зах зээл рүү Эгүлэн Системс компаниараа нэвтрэн ороод байна.
Өргөн хүрээний судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бид 2020 оны 1-р сард Иллинойс мужийн Чикаго хотод төвтэй Egulen Systems Inc-ийг үүсгэн байгуулсан билээ.

АНУ-ын "Ахуйн арчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээний" салбарт зориулан боловсруулсан онлайн цаг захиалгын платформ. Одоогоор 800 гаруй аж ахуйн нэгж манай платформыг ашиглаж байна. Энэхүү тоо өдөр бүр нэмэгдсээр байна!

Технологийн тусламжтайгаар үйлчилгээний салбарыг дижитал хэлбэр рүү шилжүүлэх зорилгоо биелүүлэхийн тулд бид "Эгүлэн ПОС" үүлэн технологид суурилсан борлуулалтын ПОС системийг амжилттай хөгжүүлж чадсан.

Үйлчилгээний салбарыг цахимжуулах зорилгоор Монголын зах зээлд зориулан бид “Egulen Booking - Онлайн захиалгын платформ”-ыг хөгжүүлэн дотооддоо нэвтрүүлээд байна.

Egulen Jobs платформыг анх бид өөрсдийн бизнесийн түншүүдийн бодит хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан ажилд зуучлах онлайн шийдэл юм. Уг платформ нь зөвхөн "Ахуйн арчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ" салбарт хязгаарлахгүйгээр бусад бүх салбарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой шийдэл гэж харж байгаа тул бид тус платформыг блокчейн технологитой холбон, дахин хөгжүүлэлт хийж хэрэглээнд нэвтрүүлэх нь зах зээл дахь ажлын зуучлагч програм хангамжуудаас илүү өвөрмөц бөгөөд шинэлэг шийдэл бий болох юм.
Түүхэн гол үе мөчүүд
Баг бүрэлдэхүүн
Эгүлэн Системс-ийн хамт олон бид өсөлт, хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажилладаг билээ. Бид Монголоосоо гадна шинэ зах зээл рүү тэлэх, шинэ технологид суралцах, түүнийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг.
Бид Монгол, АНУ, Сингапур, Малайз зэрэг улсуудад байрлан ажилладаг бүтээлч, эрч хүчтэй, дэлхийн хэмжээний баг хамт олон юм.
Haki
Үүсгэн байгуулагч
Чингис
Хөрөнгө оруулагч
Номин
Захирал
Болор
Хөрөнгө оруулагч
Батжаа
Ахлах хөгжүүлэгч
Vincent
Менежер
Ескө
Менежер
Эрдэнээ
Үүсгэн байгуулагч
Мөөгий
iOS-чин
Шинээ
Back-end-чин
Баагий
Front-end-чин
Чинзо
Дизаанчин
Эника
Төслийн менежер
Даамаа
Нягтлан бодогч
Баяра
Support ахлах
Ууганаа
Support-чин
Бид бизнес эрхлэгчдэд бизнесээ үр ашигтай ажиллуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох үүднээс өөрсдийн програм хангамжийн платформоо хөгжүүлж бүтээсэн билээ. Бидний санал болгож буй нэгдсэн програм хангамжийн шийдлүүдийг ашигласнаар олон өөр программ хангамж ашиглах шаардлагагүй болно. Таны бизнесийн төлөө - Эгүлэн Системс ХХК.
Эгүлэн Системс, CEO - Ганзориг Жигжидсүрэн
Медиа
