Ирээдүйн жишгийг өнөөдөрт Эгүлэн Системс

Блокчейнд суурилсан
Хөдөлмөрийн зах зээл

Блокчейн технологийг Egulen Jobs платформтой интеграц хийснээр хөдөлмөрийн зах зээлийн салбарын төрөл бүрийн асуудлыг шийдэх боломжтой.

Яагаад Egulen Jobs-ийг хийхээр болсон бэ?

Бидний хамтран ажилладаг бизнес хамтрагчдынхаа бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан хөгжүүлсэн Ажлын байрны захиалга, зуучлалын онлайн шийдэл бөгөөд “Блокчейн технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа онцлох шийдэл” юм.




Зуучлалын хураамж
Өндөр

Хөдөлмөр зуучлалын байгууллагууд холбож өгсөн ажил горилогчийн нэг жилийн цалингийн 20-25 хувийн хураамжийг тухайн ажилд олгогчоос авдаг гэсэн судалгаа байдаг.

Тохиромжтой ажилтан
Олддоггүй

Нийт ажил олгогчдын 48% нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчийг олж чаддаггүй.

Мэдээлэл
Худал

Ажил олгогчид ажлын байранд тохирох ажилтан олохын тулд өндөр зардал гаргадаг бөгөөд түүгээр ч зогсохгүй тэд боломжит ажил горилогчдын мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах үйл явцад олон цагийг зарцуулдаг.

Зах зээлийн боломж

2,696,640

Албан ёсоор хөдөлмөр эрхлэгч бүртгэлтэй иргэдийн тоо

9,108,000

Албан бус буюу цагаач иргэд, хөдөлмөрийн бус визтэй ажиллах боломжгүй иргэд, цалингаа бэлэн мөнгөөр авдаг ажилчид

Блокчейн технологи

Хөдөлмөрийн зах зээлд блокчейн технологийг ашиглах нь ажил олгогч буюу байгууллагуудад ухаалаг гэрээгээр /Smart contract/ дамжуулан ажилтан ажилд авах процессыг хялбаршуулна.

Блокчейн технологитой холбосон Job Martkeplace платформоор дамжуулан байгууллагууд бүтэн цагийн ажилтан хайхаас гадна тогтмол солигддог түр ажилтан нарыг амархан олох боломж бүрдэнэ.

Egulen Jobs платформд ажил горилогчийн профайл үүсдэг бөгөөд үүнд ажлын түүх, ажлын туршлага, боловсрол, мэргэжлийн сертификатууд гэх мэт үнэн зөв байх шаардлагатай мэдээллүүдийг тус платформ дээр баталгаажуулж, цаашид ажлын түүхийг засварлаж, худал мэдээлэл оруулахаас сэргийлнэ.

Блокчейн гэж юу вэ?

{Блокчейнийг энгийнээр тайлбарлавал мэдээллийг үнэн зөвөөр, найдвартайгаар тараан байршуулж хадгалах мэдээллийн сан юм. Энэ нь тодорхой субъектийн мэдэлд байдаггүй, хүн болгонд нээлттэй, мэдээлэл технологийн өндөр хамгаалалттай учир мэдээллийн технологи хөгжсөн өнөө цагт хамгийн тохиромжтой мэдээллийн сан болж байна.}

Блокчейн технологийн давуу талууд
Илүү найдвартай
Зөвхөн гишүүдэд зориулсан сүлжээний гишүүний хувьд та блокчейн ашиглан цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл хүлээн авах бөгөөд таны нууц блокчейн бүртгэлийг зөвхөн танд болон тусгайлан нэвтрэх зөвшөөрөл олгосон сүлжээний гишүүдэд ил харагдана гэдэгт итгэлтэй байж болно.
Илүү аюулгүй
Сүлжээний бүх гишүүд мэдээллийн үнэн зөв байдлын талаар харилцан зөвшилцөх шаардлагатай бөгөөд баталгаажуулсан бүх гүйлгээ нь байнга бүртгэгддэг тул өөрчлөгдөх боломжгүй юм. Хэн ч, тэр байтугай системийн администратор ч гүйлгээг устгаж чадахгүй.
Илүү хурдан
Сүлжээний гишүүдийн дунд мэдээллийн бүртгэлийн дэвтэр үүсэх нь цаг үрсэн бичлэгийн тохирол арилна. Мөн гүйлгээг улам хурдасгахын тулд ухаалаг гэрээг блокчейн дээр хадгалж, автоматаар гүйцэтгэх боломжтой.

Блокчейн технологи

Хэрхэн ажилладаг вэ?

Гүйлгээ бүр өгөгдлийн "блок" болж үүснэ

Эдгээр гүйлгээ нь биет (бүтээгдэхүүн) эсвэл биет бус (оюуны) хөрөнгийн хөдөлгөөнийг харуулдаг. Өгөгдлийн блок нь таны сонгосон мэдээллийг бүртгэх боломжтой: хэн, юу, хаана, хэзээ, хэр их, тэр ч байтугай нөхцөл байдлыг харуулна, тухайлбал, хүнсний тээвэрлэлтийн температур гэх мэт.

Блок тус бүр өмнөх болон дараах блокуудтай холбогддог

Эдгээр блокууд нь хөрөнгө нэг газраас нөгөө рүү шилжих эсвэл өмчлөх эрх шилжих үед мэдээллийн гинж үүсдэг. Блокууд нь гүйлгээний цаг хугацаа, дарааллыг баталгаажуулдаг бөгөөд блок хооронд найдвартай холболт үүсэж, аль нэг блок өөрчлөгдөх эсвэл холбогдсон хоёр блокийн хооронд шинэ блок оруулахаас сэргийлдэг.

Гүйлгээ тус бүр эргэлт буцалтгүй гинжин хэлхээнд орно

Гинжин хэлхээнд бүртгэгдсэн шинэ блок бүр нь өмнөх блокийн баталгаажуулалтыг бэхжүүлж, улмаар блокчейн бүхэлдээ бэхжихээс гадна блокчейн технологийн хувиршгүй байдлын гол хүчин зүйл болдог билээ. Мөн энэ нь гаднын халдлага, хөндлөнгийн оролцооны боломжийг арилгаж, таны болон сүлжээний бусад гишүүдийн бүрэн итгэж болох гүйлгээний бүртгэлийн өгөгдлийн сан бүрдүүлдэг.

Блокчейн технологийн үндсэн хүчин зүйлс

Тархмал шинж чанар бүхий өгөгдлийн сангийн технологи

Сүлжээний бүх гишүүд өгөгдлийн сан болон түүний гүйлгээний хувиршгүй бүртгэлд хандах боломжтой. Энэхүү өгөгдлийн сангийн тусламжтайгаар гүйлгээг зөвхөн нэг удаа бүртгэж, уламжлалт бизнесийн сүлжээнүүдэд орших давхар бүртгэлийн асуудлыг арилгадаг.

Хувиршгүй өгөгдөл

Гүйлгээг өгөгдлийн санд бүртгэсний дараа ямар ч гишүүн өөрчлөх боломжгүй. Хэрэв гүйлгээний бүртгэлд алдаа орсон бол алдааг арилгахын тулд шинэ гүйлгээг үүсгэх шаардлагатай бөгөөд тус хоёр гүйлгээ хоёулаа харагдана.

Өгөгдлийн удирдлага буюу Ухаалаг гэрээ

Гүйлгээг хурдасгахын тулд “ухаалаг гэрээ” блокчейн дээр хадгалагдсан байдаг бөгөөд энэхүү гэрээний гүйцэтгэл нь автоматаар хийгддэг. Ухаалаг гэрээ нь корпорацын бондын шилжүүлгийн нөхцөлийг тодорхойлж, аяллын даатгал төлөх нөхцөл гэх мэт олон зүйлийг багтааж болно.

Блокчейн шийдэл

Ажилд явах үйл явцын хугацааг 50%-иар бууруулах

Бичиг баримт олон дахин шалгагдахаас сэргийлэх

Гуравдагч байгууллагуудын хэрэгцээгүй болох

Ажил горилогч өөрийн профайлийг хэнд харуулахаа өөрөө удирдах

Зардал 50%-иар бууруулах

Хуурамч профайлуудгүй болох

Мэдээллийн ил тод байдал

Мэдээллийн үнэн зөв баталгаажсан ажлын анкет