Энэхүү Нууцлалын бодлого нь таны (цаашид “Хэрэглэгч” гэх)-г Эгүлэн Системс ХХК (цаашид “Эгүлэн Системс” гэх) вэб сайтаараа дамжуулан санал болгож буй үйлчилгээг ашиглах үед Үйлчилгээ үзүүлэгч (цаашид “Эгүлэн Системс” гэх)-ээс хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
Та “Нууцлалын бодлого”-той сайтар танилцаж, өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулахтай холбоотой бүхий л нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд www.egulen.com вэб сайтын үйлчилгээнд хамрагдана уу.
Вэб сайтыг ашигласнаар таныг уг Нууцлалын бодлогын нөхцөлүүдийг зөвшөөрсөн гэж үзнэ.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ
- Эгүлэн Системс нь Таныг таньж, баталгаажуулах, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, санал болгож буй үйлчилгээг шууд хүргэх зорилгоор Танаас олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.Үүнд:
- Хэрэглэгчийг таньж, баталгаажуулах зорилгоор иргэн бол овог, нэр, төрсөн огноо, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэх, гадаад пасспорт, зураг, хуулийн этгээд бол хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрх бүхий этгээдийн иргэний цахим үнэмлэх зэрэг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
- Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, хэрэглэгчийн хувийн нууц код, бүртгэлийн дугаар, баталгаажуулах и-мэйл хаяг, цахим гарын үсэг;
- Таны ирүүлсэн асуулт, хүсэлтийн мэдээлэл, түүнийг шийдвэрлэж хариу өгсөн талаарх мэдээлэл;
- Таны мэдээллийг дамжуулан авсан байгууллага нь энэхүү Нууцлалын бодлогыг чанд мөрдөнө.
- Мөнгө угаахтай тэмцэх (AML), Харилцагчийг таньж мэдэх (KYC), Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (CFT) гэх мэт зохицуулалтуудыг дагаж мөрдөхийн тулд Эгүлэн Системс нь хэрэглэгчдийн албан ёсны бичиг баримтыг цуглуулж авах нөхцөл байдал үүсэх магадлалтай.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ
- Эгүлэн Системс нь Таны хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг санал болгох, хувийн мэдээллийг хамгаалах, цахим халдлагаас сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох, залилах болон мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүднээс дараах тохиолдлуудад таны хувийн мэдээллийг ашиглана. Үүнд:
- Хэрэглэгчийг таньж мэдэх, баталгаажуулах үйл ажиллагаанд;
- Үйлчилгээний нөхцөлд заасан эрхийн хэрэгжилт, үүргийн биелэлтэд хөндлөнгийн хяналт тавих явцад;
- Гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлага гаргахад;
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон илрүүлэх ажиллагаанд;
- Төлбөрийн гүйлгээг хийх үед мэдээллийг дамжуулах, хянан баталгаажуулах тохиолдолд;
- www.egulen.com вэб сайтын санал болгож буй үйлчилгээг хэрэглэх бүрд;
- www.egulen.com вэб сайтыг Тантай холбох, үүссэн асуудлыг шийдвэрлэх явцад;
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад;
- Маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах үед;
- Хэрэглэгчид зориулсан шинэ, хялбар хэрэглээг нэвтрүүлэх, хөгжүүлэх ажлыг гүйцэтгэх явцад;
- Хэрэглэгч болон бусад этгээдээс ирүүлсэн гомдлыг шалгах явцад;
- Хуульд заасан үндэслэлээр Таны хувийн мэдээллийг Төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд Эгүлэн Системс нь шилжүүлэх үүрэгтэй.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
Таны хувийн халдашгүй байх эрхийг хүндэтгэн авч үзэх бөгөөд мэдээллийг цуглуулж, боловсруулах ажиллагаанд мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдээлэл, технологийн шийдлийг нэвтрүүлж, хөгжүүлнэ
Интернетээр буюу цахим орчноор өгөгдөл мэдээллийг дамжуулах нь 100% баталгаатай байж чадахгүй. Иймд, хэрэглэгч та өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Хэрэглэгч та хэн нэгэнд хувийн мэдээлэл, данс болон нэвтрэх нууц үгээ алдсан гэж сэжиглэсэн үедээ өөрийн дансыг түгжиж, www.egulen.com вэб сайтын хэрэглэгчийн үйлчилгээнд хандана уу.
Бид цуглуулсан мэдээллээ платформ, хэрэглэгчдийн данс (аккаунт) болон архивын аюулгүй байдлыг хангахад ашиглана. Бид спам, фишинг, Тархалтын үйлчилгээг зогсоох (DDoS) халдлага зэрэг автомат дайралтаас хамгаалахын тулд IP хаяг болон күүки өгөгдлийг ашиглана.
Сэжигтэй үйлдлийг эрт илрүүлэх, залилан, луйвар, санхүүгийн хохирлоос сэргийлэх зорилгоор арилжааны үйл ажиллагаанд бид хяналт тавин ажилладаг.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ
Хууль, дүрэм, засгийн газрын хүсэлт, хэрэглэгчдийн үүсгэсэн асуулгыг дагаж мөрдөн www.egulen.com вэб сайтад цуглуулсан мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж хадгална. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардсанаас бусад тохиолдолд бид хуулийн багийн дүгнэлтгүйгээр, эсвэл хэрэглэгчээс урьдчилж зөвшөөрөл авахгүйгээр аливаа хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байна.
ХОЛБОО БАРИХ
Бид бүх хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн ажиллаж, үйлчилгээгээ үзүүлэхийг зорьдог. Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуудал, тайлбар, мөн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт байвал та манай info@egulen.com - имэйл хаягаар холбогдоно уу.
Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.
Сүүлд шинэчилсэн: 2022 оны 03 сарын 10