Үйлчилгээний нөхцөл

Энэхүү журам нь хэрэглэгч та болон үйлчилгээ үзүүлэгч Эгүлэн Системс ХХК нарын хоорондын харилцаа болон үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 

Та Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой уншиж танилцан, хүлээн зөвшөөрснөөр www.egulen.com вэб сайт үзүүлэх үйлчилгээг ашиглах боломжтой. Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө та энэхүү журамд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу.  

Хэрэглэгч та вэб сайтад бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар энэхүү хэрэглэгчийн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол www.egulen.com вэб сайтын үйлчилгээг хэрэглэхээ зогсоохыг зөвлөж байна.

Эгүлэн Системс нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг www.egulen.com вэб хуудсанд байршуулан тухайн өөрчлөлтийг хэрэглэгчдэд мэдэгдэж “[Сүүлд шинэчилсэн:]” гэх огноог өөрчилнө. Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь вэб сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч та шинэчлэгдсэн нөхцөлийг вэб сайтад нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш www.egulen.com вэб сайтын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

БҮРТГЭЛ

www.egulen.com вэбсайтын данс (аккаунт)-ыг ашиглахаар үйлчилгээнд бүртгүүлснээр та энэхүү хэрэглэгчийн гэрээг Эгүлэн Системс-тэй байгуулахад 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн, хуулийн этгээд, бусад байгууллагад тооцогдоно. Хэрэв та энэ шаардлагыг хангахгүй байвал та болон таны асран хамгаалагч таны үйл ажиллагаанаас үүсэх бүхий л хариуцлагыг хүлээх бөгөөд Эгүлэн Системс нь таны бүртгэлийг цуцлах, та болон таны асран хамгаалагчаас нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.

Вебсайтыг ашиглахын тулд та www.egulen.com хаягаар нэвтэрч Данс (Аккаунт) шинээр нээж бүртгүүлнэ. Данс нээж бүртгүүлэхийн тулд та өөрийн жинхэнэ нэр, цахим шуудангийн хаяг болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй.

ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАЛТ

www.egulen.com вэб сайтын үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр та өөрийн хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь Түүнчлэн бид таны хэн болохыг баталгаажуулах, эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд шууд эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах эрхтэй болно.  

Таны хэн болохыг баталгаажуулахын тулд бид дараах мэдээллийг авах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Таны нэр, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, хэрэглэгчийн нэр, иргэний үнэмлэх (ID).

Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таныг тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа эдгээр мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах ёстой. Хэрэв Эгүлэн Системс нь таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг танаас шаардах, холбогдох мэдээллийг шууд устгах, үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах эрхтэй байна.  

Хэрэв таны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж тантай холбогдож чадаагүй тохиолдолд Эгүлэн Системс-ийн үйлчилгээг ашиглах үед учирсан аливаа хохирол, зардлыг та дангаар бүрэн хариуцна. Тиймээс хэрэв таны өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь та мэдээллээ шинэчилж байх үүрэгтэйг анхаарна уу.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

www.egulen.com вэб сайтад байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно. Эгүлэн Системс нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй. 

Эгүлэн Системс нь үйлчилгээнийхээ тасралтгүй ажиллах болон аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана.  

ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

www.egulen.com вэб сайт дахь данс (аккаунт)-уудыг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэв аливаа дансыг өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээдээс бусад этгээд ашиглаж байвал Эгүлэн Системс тухайн дансыг түр зогсоох, хүчингүй болгох буюу цуцлах эрхтэй. Эгүлэн Системс нь тэдгээр дансуундад хуулийн хариуцлага хүлээхгүй.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Эгүлэн Системс нь хэрэглэгчдийнхээ итгэл хүлээлгэж дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын стандартын дагуух хамгаалалтыг платформдоо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн өөрийн үйлдлээс болж эрсдэл үүсч болзошгүй. Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Та өөрийн данс болон нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд нэвтрэх цахим шуудангийн хаяг, данс, нууц үгтэй холбоотой бүхий л үйлдэлдээ дангаар хариуцлага хүлээнэ (үүнд мэдээллээ задруулах, мэдээллээ илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шинэчлэлт гэх мэт хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй).

Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

(А) Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсвэл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл тэр даруй бидэнд мэдэгдэнэ.

(Б) Та вэб сайтад хандах бүртээ төгсгөлд нь зохих ёсоор системээс гарна.

Та дансныхаа аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг Эгүлэн Системс хариуцахгүй.

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Эгүлэн Системс нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов. 

www.egulen.com ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА

Хэрэглэгч та www.egulen.com вэб сайтын үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Эгүлэн Системс-ийн үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагаж мөрдөх;
  • Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил болон бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх;
  • Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх болон энэхүү үйлчилгээний нөхцөл-гэрээ, холбогдох дүрэм журмыг зөрчихгүй байх.

Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч өөрөө дангаар хариуцах бөгөөд тухайн зөрчлийн улмаас Эгүлэн Системс-т учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Эгүлэн Системс-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр вэб сайтад байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэглэгч нь вэб сайтыг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасны дагуу Эгүлэн Системс-ийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсвэл шударга бус өрсөлдөөний үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглогдох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:

  • Вэб сайтад саад учруулах төхөөрөмж, програм хангамж ашиглах;
  • Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч сүлжээний тоног төхөөрөмжийн ачааллыг хэтрүүлэх;
  • Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх.

www.egulen.com вэб сайтын үйлчилгээнд нэвтэрснээр хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Эгүлэн Системс нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр эсвэл түүнд урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Захиалгын хүсэлтийг хааx, саатуулах;
  • Дансыг хөдөлгөөнгүй болгох;
  • Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх;
  • Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх;
  • Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах.

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд үүсэх хуулийн хариуцлагыг тухайн хэрэглэгч дангаар хүлээх бөгөөд Эгүлэн Системс-д учирсан аливаа хохирол, торгууль, нэмэлт зардлыг нөхөн төлж, Эгүлэн Системс-ийг хохиролгүй байлгана.

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн, эсвэл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас Эгүлэн Системс-д хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Эгүлэн Системс нь дараах тохиолдолд хэрэглэгч танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • www.egulen.com вэб сайтын үйлчилгээг ашиглах эсвэл ашиглахгүй байх;
  • Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны дансыг ашиглах эсвэл мэдээллийг өөрчлөх;
  • www.egulen.com вэб сайтын үйлчилгээг буруу ташаа ойлгох;
  • www.egulen.com вэб сайтын үйлчилгээнд шууд хамааралгүй, www.egulen.com вэб сайтын үйлчилгээтэй холбоотой бусад алдагдал.

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд Эгүлэн Системс, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй. 

ГЭРЭЭГ ЦУЦЛАХ 

Хэрэв аливаа данс (аккаунт) нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаахын эсрэг бодлого (Эгүлэн Системс - Policy) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид тухайн дансыг хаах, дансан дахь бүх хөрөнгийг түгжих, Эгүлэн Системс-ийн үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.  

Эгүлэн Системс нь дансны гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд: 

  • Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухайн дансны мэдээлэл хамаарах;
  • Дансанд хэвийн бус үйлдлийг илрүүлэх;
  • Дансанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг илрүүлэх;
  • Шүүгчийн захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаалаар.

Дараах тохиолдолд Эгүлэн Системс нь энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй байна. Үүнд:

  • Эгүлэн Системс-ээс хэрэглэгч танд үзүүлэх үйлчилгээгээ цуцалсны дараа; 
  • Өөр хүний нэрээр бүртгүүлж www.egulen.com вэб сайтын хэрэглэгч болохыг шууд болон шууд бусаар дахин оролдох;
  • Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуучирсан, бүрэн бус байх;
  • Энэхүү гэрээ (дүрэм журам багтана) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн;
  • Эгүлэн Системс-ээс үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал. 

ДАНС ХААХ 

Дансыг хаасны дараа дансан дахь үлдэгдэл бүх хөрөнгөөс Эгүлэн Системс-д төлөх ёстой өр төлбөрийг суутгаж авах (хэрэв байвал) бөгөөд хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гарган авахад ажлын 3 өдрийн хугацааг түүнд олгоно. 

Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний улмаас дансыг хаах тохиолдолд Эгүлэн Системс нь дансан дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

Хэрэглэгч нь www.egulen.com вэб сайтын үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. www.egulen.com вэб сайтын үйлчилгээний бүх хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. www.egulen.com вэб сайт нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчдийн данс, хөрөнгийг хааж, цуцлах болно. 

НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ

Энэхүү Нөхцөлийг зөрчсөн Эгүлэн Системс-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч та Эгүлэн Системс болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн гаргасан бүх зарга мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, Эгүлэн Системс болон түүний салбар компаниудыг хохиролгүй байлгахыг зөвшөөрч байгаа болно. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу Эгүлэн Системс нь өөрийн вэб сайт дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. Эгүлэн Системс нь үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүргэх хохиролд (мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана) ямар ч тохиолдолд Эгүлэн Системс, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Эгүлэн Системс нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон програм хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

ХОЛБОО БАРИХ, САНАЛ, ХҮСЭЛТ

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, асуулт байвал info@egulen.com- имэйл хаягаар холбогдоно уу. 

Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.

Сүүлд шинэчилсэн: 2022 оны 3 сарын 10